"Талын баатар" Б.Намсрай UFC-д нэгдэхэд нэг л алхам үлдлээ
Энэ амралтын өдөр (хоёрдугаар сарын 1-нйи өглөө) холимог тулааны дэлхийн хамгийн хүчирхэг холбоо болох UFC-д тулалдах үндсэн гэрээний төлөө Б.Намсрай Шинэ Зеландын Аарон Таутай тулалдана.

"Road to UFC" шоунд эх орноо төлөөлөн оролцож өмнөх хоёр өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан Б.Намсрай шигшээ тулаанд Шинэ Зеланд тулаанч Аарон Таутай тулалдах гэж байна. Б.Намсрай энэ тулаанд ялалт байгуулбал UFC холбоотой албан ёсны гэрээ байгуулж, тус холбоонд тулалдах эрхтэй болох юм. Түүний өрсөлдөгч нь өдгөө 32 настай бөгөөд карьертаа 12 тулаанд орж 11 ялалт, нэг ялагдалтай яваа шилдэг тулаанч юм. Харин Б.Намсрайгийн хувьд 25 настай бөгөөд 10 тулаанд орж ганцхан хүнд ялагдсан нь мөн л "Road to UFC" шоунд оролцон ялалт байгуулаад буй Т.Нямжаргалд ялагдаж байсныг тулааны спорт сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.
Тулаан Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 1-ний өглөө 6 цагт явагдах ба PSN сувгаар хүлээн авч монгол тамирчнаа уухайлан дэмжээрэй. Энэ өдрийн оргил тулаанд хагас хөнгөн жингийн аварга, Австралийн домогт тулаанч Александр Волкановски болон Бразилын Диего Лопеснарын аваргын бүсний төлөөх хариу тулаан явагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.