Ронни О"Сулливан: Дэлхийн аварга дээр хэн ч намайг зогсоож чадахгүй

Мэргэжлийн снукер биллиардын Герман Мастерс тэмцээн зохион байгуулагдаж байна. 

7af070a8eb62475dbe09a6ea3e405995

1995 онд анх Германы нээлттэй тэмцээн нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн 1998 онд Герман мастерс болж нэрээ өөрчилсөн түүхтэй. 2026 оны Герман мастерс тэмцээн нь снукер биллиард сонирхогчдын анхаарлын төвд ороод буй нэг гол шалтгаан бол домогт Ронни аварга оролцож буй явдал юм. Тэрээр тус тэмцээнд 1996 болон 2012 онуудад түрүүлж байсан хэдий ч 2017 оноос хойш оролцоогүй байсан юм. Нэгдүгээр тойрогт Ронни БНХАУ-ын Лонг Зехуангийг 5:1 харьцаагаар илүүрхэн буулган авлаа. Тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

"Би сүүлийн 10-15 жил снукер тоглохдоо яг л ажил хийж байгаа юм шиг, заримдаа бүр шийтгүүлж байгаа юм шиг санагддаг байсан. Харин одоо би Ирландад бэлтгэл хийж, тоглолтоо арай өөр өнцгөөс харж байна. Миний гол бай бол "Дэлхийн аварга". Би тэнд найм дахь удаагаа түрүүлэхийг хүсэж байна. Герман Мастерс бол тэр том оргилд хүрэх шат. Би энд түрүүлэхийн тулд биш, өөрийнхөө тоглолтыг 'төгс' болгох гэж ирсэн. Хэрэв би энд сайн тогловол Дэлхийн аварга дээр хэн ч намайг зогсоож чадахгүй."

Ронни О"Сулливан тэмцээний хоёрдугаар тойрогт Али Картертай тоглох оноолттой байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.