ВИДЕО: Францын Ерөнхийлөгч жагсаал зохион байгуулагчидтай уулзахаар болов

 

Франц улсад дөрвөн долоо хоног үргэлжилж дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон шар хантаазтнуудын жагсаал эмх замбараагүй байдлаар үргэлжлэн, эдийн засгийн алдагдалд оруулж байна. .

Өнөөдөр Ерөнхийлөгч жагсагчдын шаардлагын хариуд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулна. .

Өнгөрсөн бямба гарагт улс орон даяар 136,000 шар хантаазтан жагсаалаа үргэлжлүүлж, 1,200 хүнийг түр саатуулжээ. .

 

 

Макрон таван үйлдвэрчний эвлэл, гурван ажил олгогчтой хийх уулзалтаа орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 10 цагт хийх бол орой 20 цагт телевизээр дамжуулан мэдэгдэл хийнэ..

Францанд дизель түлшний үнэ сүүлийн нэг жилийн дотор 23 хувиар нэмэгдсэний сацуу Ерөнхийлөгч түлш, шатахууны татварыг нэмэхээр шийдсэн нь ард иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа юм.

.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.