3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эмийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт, шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй зохион байгуулсан.
Үүний үр дүнд 130.385 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний 3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Хураан авсан мансууруулах бодисууд нь иргэд, олон нийтийн дунд хууль бусаар тархах эрсдэлтэй байсан ба дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага тооцжээ. Цагдаагийн байгууллага цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, тэдгээрийн хил дамнасан болон дотоодын зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.