Улаанчулуутын автобусны буудлын дулаан зогсоолын хаалгыг эвдэн орж, матрас тавьж хоногложээ
Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд дулаан зогсоолын ашиглалт, цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаж, дүүргүүдэд албан бичиг илгээн хамтран ажиллаж байна.
Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Улаанчулуутын автобусны буудлын дулаан зогсоолын хаалгыг эвдэн орж, матрас тавьж хонодог иргэд цөөнгүй байгааг таслан зогсоожээ.
Иргэд та бүхэн дулаан зогсоолтой холбоотой мэдээллээ 7004-4040 утас, https://www.facebook.com/transport.ub.gov.mn пэйжид илгээнэ үү.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.