Г.Дамдинням: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт шууд олгодог зохицуулалтыг хийнэ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ албан ёсоор эхэлнэ. Тус арга хэмжээнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцлоо. Тэрээр Ашигт малтмалын тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Олон жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн гол өөрчлөлтүүдийг хийнэ. Боловсруулаад экспортод гаргаж байвал АМНАТ нь бага байна. Энэ хүрээнд 15-19 хууль өөрчлөгдөнө. АМНАТ, татварын бодлого өөрчлөгдөнө.
Мөн Монгол Улс чухал ашигт малтмалын зохицуулалтыг анх удаагаа хуульдаа тусгана. Бид салбараа төрөлжүүлнэ. Газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын салбарыг дараагийн чиглэлээ болгоно. 450 тэрбум ам.долларын зах зээл улам бүр өсөж байна. Ингэснээр зөвхөн нүүрснээс хамааралтай эдийн засаг тогтвортой болно.
Түүнчлэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт шууд олгодог зохицуулалтыг хийнэ. Жилээс жилд орон нутгийн иргэдийн эсэргүүцэл нэмэгдсээр байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа тогтвортой хөгжлийг дэмжиж байгаа нутгийн иргэддээ шууд хөрөнгө оруулалтаасаа хуваарилж чадаж байгаа уул уурхайн төслүүдийг дэмжих бодлого нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зөв хуваарилалт болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.