Украин бөх дахин түрүү хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё өрсөлдөөн дүүрэн явагдаж өндөрлөлөө. 

ced78387209842939c9fa027b61aa3f1

15 өдрийн турш маш сонирхолтой барилдаанууд явагдаж түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн олон бөхчүүдийн дунд өрнөсний эцэст шинэхэн Озеки Аонишики нэмэлт барилдааны эцэст дахин түрүү хүртлээ. Озеки цолтой барилдсан анхны башёдоо түрүү хүртэх нь төдийлөн үзэгдээд байдаггүй амжилт бөгөөд 2006 онд их аварга Хакухо М.Даваажаргал аварга энэхүү амжилтыг үзүүлж байсан түүхтэй. 

Харин монгол хүчтэнүүдийн хувьд: Хэдийгээр түрүү хүртэж чадаагүй ч түрүү бөхийн өрсөлдөөнд хүчтэй тэргүүллийг үзүүлсэн Киришима Б.Лхагвасүрэн 11 даваа, дөрвөн унаа, Хошорюү С.Бямбасүрэн аварга 10 даваа, таван унаатайгаар башёг дуусгалаа. Дээд зиндаанд шинээр орж ирсэн дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, улсын рарьд Д.Рагчаагийн хүү Асахакарюү Р.Жамьяантогтох анхны башёдоо найман даваа, долоо унаатайгаар Хацү башёг амжилттай өндөрлүүллээ. Мөн түүнчлэн анхны башёдоо зодоглож буй Асахифүжи Б.Очирсайхан жонокүчи зиндаанд нэг ч уналгүйгээр түрүү хүртсэн монгол сүмочдын залгамж халаа хүчтэй хэвээр байгааг харууллаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.