Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ.  Дөрвөн жилд нэг удаа болдог холбооны  ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно. Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа.  Түүний хувьд УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэх яриа гарсан. Тэгэхээр Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь ойлгомжтой.

Түүний “халаа”-г Д.Үүрийнтуяа ямар ч өрсөлдөгчгүйгээр  авах нь ч  тодорхой байна. Х.Булгантуяагийн хувьд өдгөө гурав дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга байхад сонгогдсон. Ер нь МАН дотор эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлага нь солигддог дүрэмтэй. Д.Үүрийнтуяагийн тухайд хойд бүсээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг. 

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах акцад тэр нэлээд идэвхтэй оролцож харагдсан. 2003 онд ХААИС-ийг маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг “Эрдэнэт”-ийн захирал асан Б.Бадамсүрэнгийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан гэдэг. Угаасаа салгаж ойлгоход амаргүй. Яагаад гэхээр Б.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд л Д.Үүрийнтуяа тус үйлдвэрийн “санхүү”-г атгаж ирсэн байдаг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө, мөнгө босгох ажил байдаг. Энэ холбооны идэвхтэй гишүүн байхын тулд долоон сая гаруй төгрөг төлж ордог гэдэг нь ч үнэн байх. Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг  түүртэлгүй авч явах бололтой.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Сод Монгол” групп,  УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Петровис” ХХК-ийн удирдлагын багт ажилласан байсан билээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 16 (7758)

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гишүүн 1 сар, 2 долоо хоног
Энэ угаасаа бөгс долоогч авгай Зандангийн бөгсийг долоосныхоо шанг хүртэж бна ичиж үхмээр бээвийсэн авгай хаха
Зочин 1 сар, 1 долоо хоног
Энэ Үүрийнтуяа, АН-ын Жаргалан хоёрыг их давраавал Европын Комиссын Ерөнхийлөгч Фон дер Лейен, Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдал хариуцсан комиссор Кажа Каллас гэсэн авгай, хүүхэн хоёр тус холбоог яаж самарч байгаа шиг Монголыг самраад дуусгана шүү