🔴 LIVE: Хацү башёгийн шийдвэрлэх өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн сүүлийн 15 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

14 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд шинэхэн Озеки Аонишики, маэгаширагийн 4-т эрэмбэтэй Атамифүжи нар 11 даваа, гурван унаатайгаар тэргүүлж байгаа бол түүний араас Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн болон Ёкозүна Оносато нарын дөрвөн бөх 10 даваа, дөрвөн унаатайгаар нэхэж байна.

Хэрэв өнөөдөр Озеки Аонишики, Атамифүжи нар унаж, тэдний ард эрэмбэтэй бөхчүүдээс давбал түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан гарах магадлалтай.
Өнөөдрийн оноолтыг танилцуулж байна.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /9-5/ - Ёкозүна Оносато /10-4/
Озэки Котозакура /8-6/ - Озеки Аонишики /11-3/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /10-4/ - Маэгашира /12/ Аби /10-4/
Маэгашира /5/ Тамаваши Б.Мөнх-Оргил /5-9/ - Маэгашира /2/ Ура /3-11/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /7-7/ - Маэгашира /1/ Ёшинофүжи /7-7/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /7-7/ - Комүсүби Вакатомохару /7-7/
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /6-8/ - Маэгашира /13/ Тобизару /6-8/
Маэгашира /17/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /7-7/ - Жүрёо /4/ Саданоуми /9-5/
Маэгашира /16/ Ошоуми /10-4/ - Маэгашира /4/ Атамифүжи /11-3/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.