УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийжээ.
"Алтан гадас" одонт Сэврэй сум нь нүүдлийн соёл, малч ахуй уламжлалыг хадгалсан, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутгийнхаа онцлогоор аялал жуулчлал хөгжүүлэн, сумын төвд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдэн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц цогцоор шийдэгдсэн амьдрахад таатай тэргүүний сум юм.
Сэврэй сумын иргэд дараах саналуудыг гаргажээ:
- Малын махнаас бусдыг энэ улс орон огт ашиглахгүй байна.
- Цөлжилттэй тэмцэх арга зам, ажлыг яаравчлах хэрэгтэй
- Соёлын салбарын ажилтнуудын цалинг нэмэхэд анхаарах
- Малчдыг шагнал урамшуулалд сайн хамруулах
- УИХ-ын гишүүд хуралдаа идэвхтэй суух
- Малчид цөөрч байна, дэмжих ажлыг сайн хийж малчин өрхийг нэмэгдүүлэх
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг эргэж харах, тэгэхгүй бол малчид өвөлжөөнийхөө газрын гэрчилгээг яамны сайдаас авдаг болсон нь хүндрэлтэй байна.
- Говийг усжуулах төслийн ажлыг яаравчлах
- Цахим шилжилт гэж ярих боловч бүх ажил цаасаар давхар яваад байна зэрэг саналуудаа хэлжээ.
Санал хүсэлт, шүүмжлэлийг ажилдаа тусган, анхаарч ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж илэрхийлж байв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.