Эрчим хүчний салбарынхантай холбоотой авлигын хэрэгт холбогдогчдын тоо нэмэгджээ

Эрчим хүчний салбарынхантай холбоотой авлигын хэрэгт холбогдогчдын тоо нэмэгджээ

Эрчим хүчний салбарт үүрлэсэн авлигачдын сүлжээг АТГ-ынхан илрүүлэн өнгөрсөн долоо хоногоос хойш олон ч байгууллага, аж ахуйн нэгж, гэр, орон сууцад прокурорын зөвшөөрснөөр нэгжлэг хийж буй.

Хууль сахиулагчид өчигдөр ажлаа үргэлжлүүлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг шалгаж эхэлсэн аж. Тиймдээ ч хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр тэдний гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, нотлох баримтууд, их хэмжээний мөнгө зэргийг хураан авсан гэнэ.

Бидний авсан мэдээллээр дээрх хоёр хүнийг Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж нарт холбогдох албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан гэх хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй тухай нотлох баримтууд гарч ирсэн учраас эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.