Жил бүр гангаас шалтгаалсан алдагдал 307 тэрбум ам.долларт хүрчээ

Жил бүр гангаас шалтгаалсан алдагдал 307 тэрбум ам.долларт хүрчээ

Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлт, газрын гадаргын дулаарлаас үүдэж эдийн засгийн доройтол улам эрчимжиж эхэлсэн талаар БОУАӨ-ийн салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа.

Давос хотноо болсон ДЭЗЧУ-ын Гангийн асуудлаарх манлайлагчдын уулзалт Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр зохион байгуулагдав. Жил бүр 55 сая хүний амьдрал, гангаас хамааран эрсдэлд орж буй тул Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлаар НҮБ-ын гишүүн орнуудыг хэлэлцээрийн зөвшилцөлд хүрэхээс гадна бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд манлайлан ажиллаж эхэлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир илэрхийлжээ. 

Эдийн засгийн олон улсын зарим байгууллагуудын судалгаагаар жил бүр гангаас шалтгаалсан байгалийн гамшиг, усны хомстол, хүнс, хөдөө аж ахуйн салбарын алдагдал 307 тэрбум ам.долларт хүрч байгааг онцолсон юм.

Гамшгийн эрсдэл улс орнуудын хувьд хөгжлийн түвшнээс үл хамааран “Чимээгүй гамшиг”-д тооцогдож эхэлсэн гэв. Энэ агуулгаараа эсрэг байр суурьтай төлөөллүүдийн дунд зөвшилцөл, итгэлцлийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна, Талуудын 17 дугаар бага хурлыг түүхэнд тэмдэглэн үлдээх бүх нийтийн эрмэлзэл болохыг тус арга хэмжээний оролцогч нар тэмдэглэжээ.

af3fd7ccd97d4a58a9bae422a8f0d9d1

4fd06c46496a40a29ef0ebe9272a01c0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.