🔴 LIVE: Өнөөдөр башёг тэргүүлэгчид хоорондоо тулна

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

1b76b662aeb54823b5c8e072fb0cfd61

11 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Аонишики, маэгашира Атамифүжи, Аби нар есөн даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна. Хацү башёгийн таван зиндаанд хүч үзэж буй 21 монгол бөхийн даваа, унаа буюу явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл өнөөдөр буюу Хацү башёгийн 12 дахь өдөр дээд зиндаанд тэргүүлэгчид хоорондоо тулах чухал оноолттой өдөр болж байна. Тухайлбал монгол хүчтэнүүд болох Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн болон Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн нар, башёг тэргүүлж буй Озеки Оанишики болон Атамифүжи, Секивакэ Такаяасү болон Ёкозүна Оносато нар хоорондоо учраа таараад байна.  

Дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна. 

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /8-3/Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /8-3/ 
Маэгашира /5/ Тамаваши Б.Мөнх-Оргил /4-7/
- Маэгашира /9/ Гонояама /4-7/ 
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /6-5/ - Маэгашира /4/ Дайейшо /4-7/ 
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /5-6/ - Маэгашира /11/ Нишикифүжи /6-5/ 
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /4-7/
- Маэгашира /13/ Томоказе /4-8/ 
Маэгашира /17/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /5-6/ - Маэгашира /10/ Котошохо /6-5/  

Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.