🔴Талийгаач 16 настай охины нагац ах: Алуурчнаасаа том биетэй хоёр хүн зогсооё гэвэл яаж ч зогсооно

AI хөрвүүлсэн

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал яг одоо хаалттай үргэлжилж байна.

Талийгаач охины нагац ах:

-Хохирогчийн ар гэрийн өчнөөн хүмүүст үнэхээр хэцүү байна. Сошиалаар ямар их мэдээлэл явж байна вэ? Нэг айлын амьдралыг сүйрүүлж, үр удмыг нь устгачихлаа. Тэр эцэг эх, өвөө эмээ нарт ямар байх вэ? Айлын ганц хүүгийн ганц охин нь байхгүй болчихоор юу үлдэх вэ?

Одоо цахим орчинд янз бүрийн зүйл сэвж байгаа юм шиг хэдий ч яг энэ хэрэгт холбоотой хүмүүсийн талаар бүх юм нь нууц. Ямар ч мэдээлэл алга. Тэр 16 настай хүүхэд дахиад хэн нэгнийг аваачаад зуучлахыг бид мэдэхгүй. Үүнийг байхгүй болгохын төлөө л бид ингэж явж байгаа. Үнэн шударгаар шийдэгдээсэй гэж л бодож байна.

-Хэрэгт холбогдогч нар хүчинд автаж, заналхийлэлд өртсөн гэж өмгөөлөгч нар нь хэлж байгаа. Танай гэр бүл үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол шүүх шийдэх асуудал. Гэхдээ бид нар үүнтэй санал нийлэхгүй байгаа. Алуурчнаасаа том биетэй хоёр хүн зогсооё гэвэл яаж ч зогсооно. Хамгаалах бол яаж ч хамгаалж болно. Ядаж цонхыг нь хага цохиход ойр тойрны хүмүүс мэднэ шүү дээ. Хүн айсан ч хөдөлж чадна. Айх тусам улам эсэргүүцэж, дараа нь өөрөө амиа алдахгүйн тулд улам хүчтэй тэмцэнэ. Гэтэл ямар ч эсэргүүцэл байхгүй, өөрсдийнхөө ээлжийг хүлээгээд л зогсож байсан гэсэн үг. Тэгэхээр утгагүй, худлаа санагдаж байна.

-Хохирогч охины талаар янз бүрийн мэдээлэл гарч, хохирогчийг буруутгах ч тохиолдол байна. Ер нь хохирогч Ч.Шинэсаран охин ямар хүүхэд байсан бэ?

-Миний дүү бол мундаг охин байсан. Миний охинтой цуг өсөж торнисон. Үнэхээр сайн охин. Айлын ганц, бүх зүйлд зорилготой мундаг охин байсан гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.