Н.Өсөхбаярын гомдлыг давж заалдах журмаар шийдвэрлэнэ

Н.Өсөхбаярын гомдлыг давж заалдах журмаар шийдвэрлэнэ

Үндэсний их баяр наадамд үзүүрлэж Монгол Улсын гарьд цол хүртээд байсан Н.Өсөхбаяраас допинг илэрсэн. Тэрээр шинжилгээний хариуг эс зөвшөөрч, холбогдох байгууллагуудад гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссоос дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд “Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын допингийн давж заалдах комисс үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаяраас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага , Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багд холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч, хянаад давж заалдах журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэлээ” гэжээ. 

940dc14459d14102b1b32aac8d9d718c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.