Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлжээ
Цаг агаар эрс хүйтэрсний улмаас автобус хүлээх иргэд "Дулаан зогсоолуудыг ажиллуулахгүй байна" гэх гомдлыг гаргаж эхэлсэн.
Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. Тухайлбал, СХД-ийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. БЗД-ийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоо нь хэвийн ажиллаж байна.
Харин таван зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна. Өнөөдөр хоёр зогсоолыг засаж, нээсэн. ХУД-ийн хэмжээнд автобусны дулаан зургаан зогсоол байгаа бөгөөд гурав нь хэвийн ажиллаж байна. Хаалттай дулаан зогсоолуудыг засаж, өнөөдрөөс өглөөнөөс нээж эхэлсэн” гэлээ.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.