Шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага оногдуулжээ

Шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага оногдуулжээ

“Манай түгээгчийг саванд бензин өгсөнгүй гэж зодоод зугтаалаа” гэх мэдээлэл цахим орчинд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн газарт үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, хүний биед халдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогджээ.

Иймээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албан сургалтад хамруулах хариуцлага оногдуулж, шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.