Мастесийн шигшээд дэлхийн аваргууд тунан үлдлээ

Мэргэжлийн снукер биллиардын 52 дахь удаагийн мастерс тэмцээний шигшээ тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга бөгөөд мастерсийн хошой аварга Жон Хиггинс болон 2024 оны дэлхийн аварга Кайрен Уилсон нар тунан үлдээд байна. Кайрен Уилсоны хувьд өмнө нь хоёр ч удаа шигшээд шалгарч байсан ч хараахан мастерст түрүүлж чадаагүй л явна. 

812c749219d243ca831349c1e4839bbd

2026 оны Мастерс тэмцээн дуулиан, шуугиантай эхэлж долоо хоногийн эцэст аваргаа тодруулах гэж байна. Мастерсийн эргэн тойронд өрнөсөн онцлох мэдээллүүдийг багцлан хүргэвэл:

Ронни О'Сулливаны гэнэтийн шийдвэр

Снукерын амьд домог Ронни О'Салливаан тэмцээн эхлэхээс ердөө хоёрхон хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн нь үзэгчдийг "гонсойлголоо".

"6-2"-ын хачирхалтай хожил, хожигдол 

Тэмцээний эхний шатны бүх тоглолт яг ижил буюу 6-2 гэсэн харьцаагаар дууссан нь снукерын түүхэнд ховорхон тохиолдол болов. Математикчдын тооцоолсноор ийм зүйл тохиолдох магадлал 220,000-д нэг удаа байжээ. 

Ширээний стандарт ба маргаан

Тэмцээний эхэнд Стив Дэвис, Стивен Хендри нарын снукер "биллиардын домгууд" ширээний тэгш байдалд эргэлзэж байгаагаа шуудхан хэлж байлаа. Бөмбөг замаасаа хазайж, "ам" руу хэт амархан орж байна хэмээн хардсан ч зохион байгуулагчид үүнийг эрс үгүйсгэсэн юм.

Жон Хиггинс болон Кайрен Уилсон нарын дэлхийн аваргууд өмнө нь 27 удаа учраа таарахад 20 удаад нь Жон Хиггинс хожиж байсан түүхтэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.