🔴 LIVE: Сумо бөхийн Хацү башё /Найм дахь өдрийн барилдаан/
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

Энэ удаагийн Хацү башёд мэргэжлийн сумо бөхийн 74 дэх Ёкозүна, МУГТ Хошорюү С.Бямбасүрэн тэргүүтэй 22 сумоч таван зиндаанд хүч үзэж байна. Долоон өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Хошорюү С.Бямбасүрэн аварга, Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн нарын зургаан бөх тус бүр зургаан даваа, нэг унаатай тэргүүлж байна.
Тэгвэл өнөөдөр буюу Хацү башёгийн найм дахь өдөр дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /6-1/ - Маэгашира /4/ Дайейшо /1-6/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /6-1/ - Озэки Аонишики /6-1/
Маэгашира /5/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-5/ - Маэгашира /7/ Фүжинокава /5-2/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-2/ - Маэгашира /4/ Атамифүжи /5-2/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /3-4/ - Маэгашира /8/ Кинбозан /2-5/
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-5/ - Маэгашира /17/ Хацуяама /0-7/
Маэгашира /17/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /5-2/ - Маэгашира /14/ Шиши /5-2/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.