Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өгчээ

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өгчээ

Эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд түргэн тусламжийн машины хүрэлцээ нэн шаардлагатай байдаг. Өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өгчээ.

6969def6e337fe7967a30ed6

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид 2023 оноос эхлэн нийслэлийн эрүүл мэндийн салбарын түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэхийг зорьж, үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 онд зургаа, 2024 онд 10, өнгөрсөн онд 10 түргэн тусламжийн машиныг дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Цаашид Нэгдсэн эмнэлгээс гадна 103-ын түргэн тусламжийг иргэдэд цаг алдалгүй, саадгүй хүргэх ажлыг хэрэгжүүлнэ. Парк шинэчлэлтийн ажлыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжиж ажилладагт талархаж буйгаа илэрхийлье. ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонд алтан шар зам нь өлзийтэй байж, иргэдэд эрүүл мэндийн тусламжийг шуурхай хүргэхийг хүсье” гэв.

6969df05e337fe7967a30ed8

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар “Энэ жил 103-ын түргэн тусламжид нийт 457,312 дуудлага ирсэн. 2020 оноос хойш дуудлага жил бүр дунджаар 10 хувиар өсөж байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв өдөрт 1200-1500 дуудлага хүлээн авдаг бөгөөд үүний 30 хувийг яаралтай дуудлага эзэлдэг. Яаралтай дуудлагын 75 хувьд нь түргэн тусламж 25 минутад багтаж очдог. Эрүүл мэндийн тусламжийн хамгийн чухал нь шаардлагатай цэгт цаг алдалгүй хүрч очих явдал юм. Ингэж ажиллахад орчин үеийн, бүрэн тоноглогдсон машин хэрэгтэй” гэлээ.

6969df09e337fe7967a30ed9

6969df0de337fe7967a30eda

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.