🔴Монголын зохиолчид чуулж байна
Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит XIX их чуулган болж байна. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус хурлаар ирээдүйн зорилго чиглэл, хөгжлийн бодлого, уран бүтээлчдийн эрх зүйн орчны шинэчлэл зэргийг хэлэлцдэг уламжлалтай. Түүнчлэн МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг шинээр томилох юм. Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит XIX их чуулганд 500 гаруй уран бүтээлчид оролцож байна.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо:
-МЗЭ-ийн 17 дугаар чуулганд хуралдаж би МЗЭ-ийн даргын үүрэгт ажлыг хүлээж авсан. Манай МЗЭ болон МЗЭ-ээс салж жигүүрлэсэн Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо ковидын дараа эвлэлдэн нэгдсэн. Энэ нь түүхэн үйл явдал болсон. МЗЭ бол өөрөө оюун санааны төв байгууллага. Хувь хүн нь зохиолч болгон өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, дахин давтагдашгүй, үг хэл хурц, үзэл бодлоо шударгаар илэрхийлдэг. Мөн ямарваа нэг хайрцагт баригддаггүй ийм хүмүүс эвлэлдэн нэгддэг учраас МЗЭ үнэхээр онцгой сонин байгууллага. Тэгээд ийм хурц өнцөгтэй хүмүүсийг бас ингэж эвлүүлэн нэгтгээд өнөөдөр МЗЭ-ийн 19-р чуулганаа хийж байна.
Техник технологийн эринтэй хүн төрөлхтний мөн чанар өрсөлдөх юм бэ гэдгийг тодорхойлсон оюуны өмч зохиогчийн эрхийн тухай хууль эвлэлдэн нэгдээд цаашлахдаа юуг голчлох вэ гэдгээ багцалсан ийм хурал болно оо гэж харж байна.
Яруу найрагч Д.Ган-Очир:
-Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хамгийн том ажил нь хоёр зохиолчдын хороог нэгтгэсэн явдал байсан. Их утга зохиол гэдэг чинь өөрөө Монголын оюун санааны тусгаар тогтнол монгол хэлний тусгаар тогтнолын төлөө хэн ч одоо санаа зовохгүй мөртөө "Болор цом"-д тэр төрүүлсэн гэж уурлаад байдгийг би ерөөсөө ойлгодоггүй. Юм гэдэг чинь учиртай.
Энэ зохиолчдын байгууллагыг чинь удирдана гэдэг бол үнэхээр хэцүү ажил шүү. Өнөөдөр энэ зааланд 500 хүн ирсэн байна. Энэ чинь 500 ертөнцийг нэг шугам дээр барьж, бодлогыг зангидаж удирдана гэдэг бол үнэхээр хүнд ажил. Тийм учраас ажил хийдэг нэр төртэй, төр засаг одоо олон нийтийн байгууллагаар гарч ороход таньдаг, бүтээл туурвилыг ингэж бүтээдэг юм гэдгийг харуулчихсан. Зангидаж чаддаг зангаргатай, хууль дүрмээ мэддэг ийм зөв сайхан хүн гараасай гэж бодож байна. Тэрнээс биш өөрөө сонгогдоод өөрөө гавьяа шагнал аваад, өөрөө бүх юмыг хурааж авдаг хувийн, эго өндөртэй амбицтай нөхдүүд бол хэрэггүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.