Бусдаас 2.4 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шилжүүлэн авав
2013-2016 оны хооронд “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа иргэдийн хувийн мэдээллийг ашиглан залилан мэхэлж байсан Б.Энхмаа гэх эмэгтэйг олон улсад эрэн сурвалжилсны дүнд байгаа газрыг нь тогтоон баривчлуулж, энэ сарын 13-нд эх оронд нь шилжүүлэн авлаа.
Тэрбээр нийт 2.4 тэрбум төгрөгийн хохирол учруулаад гадаад улс руу оргон зугтсан аж. Тодруулбал, гэмт хэргийг нь цагдаагийнхан шалгаж эхлэхэд тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Турк улс руу нисэж, тэндээсээ ОХУ-д очин буриад иргэний дүрээр арваад жил амьдарч байсныг хойд хөршийн хууль сахиулагчид олж тогтоосон аж.
Улмаар Монголын Интерполын төв товчоотой хамтран ажиллаж, нарийвчилсан шалгалт хийснээр Б.Энхмаа мөн болохыг баталгаажуулан баривчилсан гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.