Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Баярцогтоос асуух асуултууд

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Баярцогтоос асуух асуултууд

Нэр дэвших эсэх талаар асуусан сэтгүүлч Лхагвын асуултад “Ойрд Оюутолгойгоос өөр юм бодсонгүй” хэмээн хариулж байсан Сангийн сайд асан С.Баярцогт 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдэн багаа бүрдүүлж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Тэрээр “Лхагвын тойм” нэвтрүүлгээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь “Намын эв нэгдлийг хангадаг, дэлхий дээр өрсөлдөх чадварыг манлайлдаг хүн байх ёстой” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Ардчилсан намаас нэр дэвших өөрөөс нь бусад нэр дэвшигчид “дэлхий дээр өрсөлдөх чадварыг манлайлагч биш” гэж үзэж байгаа бололтой юм.

Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй...

Хэдийгээр нэр дэвшихэд нь ямар нэгэн хуулийн хаалт хориг байхгүй боловч иргэд сонгогчдоос ирэх ёс зүйн олон асуултад тэрээр бэлэн болов уу? 

8.2 сая евротой байсан Швейцарийн банкан дахь мартсан дансныхаа төлөө УИХ-ын дэд даргын суудлаа өгчихөөд, “Би хариуцлага тооцуулцөөн” хэмээн хээв нэг ярьж байсныг Монголын ард түмэн уучилсан бил үү

“Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байхдаа Бахамас арал дахь оффшор бүсэд данс нээж, “Айвенхоу Майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг нэг сая гурван зуун ерэн гурван мянга ам.доллараар худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийнхээ төлөө Монгол Улсын гурван шатны шүүхээр ял сонссоноо тайлбарлахад иргэд, сонгогчидтой уулзах цаг багадах л байх даа.

Өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010-2012 онуудад ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, нийт 63 тэрбум 961 сая төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгад тохоод өнгөрнө гэж үү

852 сая төгрөгийн үнэлгээтэй, Нүхтэд байршилтай 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх, хүүхдийнхээ нэр дээр авсан байсан нэг тэрбум 468 сая төгрөгийн үнэ бүхий Белла виста хотхоны таун хаус, мөн Белла виста дахь нэг тэрбум 102 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хэрхэн яаж авснаа та хууль хяналтын байгууллагын ажилтнуудын өмнө үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйгээ юу гэх вэ.  

Монгол Улсын хууль эрх зүйн түүхэнд эрүүгийн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон хүн Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийн “тусгай саналыг үндэслэн” суллагдаж байсан тохиолдол таны хэргээс өөр байхгүй гэх юм?

Гэх мэтчилэн иргэд сонгогчид таниас их олон зүйл асуух байх даа, нэр дэвшигч С.Баярцогт гуай.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

лдл 2 цагийн өмнө
за за одоо больж үз аймаар юм бэ
Еөк 2 цагийн өмнө
Хэсэг мо Я нар их айж байнадаа.