10, 12 настай хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Дорнод аймгийн төв Чойбалсан хот буюу Хэрлэн сумд 2025 оны долоодугаар сарын 10-нд байрныхаа гадаах тоглоомын талбайд тоглож байсан 10, 12 настай хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан юм.
Уг хэргийг 52 настай Ш.Мөнхжаргал гэгч үйлдсэн бөгөөд Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан шуурхай ажиллаж тэр даруйд нь цагдан хорьж шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгаж ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгч илэрхийлэн прокурорын хяналтад шилжүүлсэн аж. Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас хавтаст хэргийг хянаад Ш.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 10.1-3-т заасан бага насны хүүхдүүдийн амийг хөнөөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.