Гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан 27 сая төгрөгөө залилуулжээ

Гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан 27 сая төгрөгөө залилуулжээ
Иргэн “Ц” нь цахим орчинд байршсан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх зар мэдээллийн хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт зургаан удаагийн гүйлгээгээр 27.500.000 төгрөгөө залилуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
 
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны байдлаар 16.906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 12.233 буюу 83.6 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
 
Иймд иргэд Та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
c3d678438837424c8ad3fcc9bf530acb

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.