М.Болдбаатар: Татвар төлдөггүй хауснуудаас татвар авдаг болсон учраас нийслэлээс шагнуулсан

М.Болдбаатар: Татвар төлдөггүй хауснуудаас татвар авдаг болсон учраас нийслэлээс шагнуулсан

Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Дубайд аялсан талаар шуугиан цахим орчинд тархаад байгаа. Тэгвэл нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар ажлаа хүлээлгэн өгөхөөр Татварын ерөнхий газарт хандаад байна. Энэ үеэр түүнээс хариу тайлбар авсан юм.

Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар: 

-Дүүргийн татварын дарга нарт чөлөө өгсөн. Ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээх ёстой. Энэ утгаараа Нийслэлийн татварын газрын даргын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Татварын ерөнхий газарт өглөө.

Татварын албаныхан төрд мөнгө төвлөрүүлэхийн төлөө бүх чадлаараа зүтгэдэг. Хийсэн ажлын үр дүнд суурилан нийслэлээс биднийг дэмжиж туршлага судлах байдлаар Дубай явуулсан. Тодорхой хэлбэл, нийслэл, дүүргийн татварын газар 5.5 их наядыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Үүнээс 3.6 их наяд нь нийслэл, дүүргийн төсөвт төвлөрдөг. Нийслэл, дүүргийн татварын албад өнгөрсөн онд үйл ажиллагаа нь “бүрэн хангалттай” гэж дүгнэгдсэн. Бид нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан газар зүйн байршил дээр суурилсан хөрөнгийн тооллогын бүртгэлийг 2025 онд хийсэн. Ингэснээр татварт огт хамрагдаагүй нуугдмал орлогуудыг илрүүлсэн.

Зөвхөн Богд уулыг тойрсон 3300 аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэний 907 тэрбум төгрөгийн нуугдмал орлогыг илрүүлж, 6.3 тэрбум төгрөгийн татвар төлүүлсэн. Татварын албадын үйл ажиллагаа “сайн” үнэлэгдсэн учраас шагнагдсан гэж ойлгож байна” гэх тайлбар өглөө. 

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mangaa 1 сар, 2 долоо хоног
Тийм бхаа Жавхлан гэнэт сахиусан тэнгэр болоод явциймаа
2 1 сар, 2 долоо хоног
Нуугдсан орлого гэнэ үү? Иргэд орлогоо нуух нь зүй ёсны асуудал. Татвар төлөх үндсэн зөв хөшүүрэг байх ёстой. Төлөөд ямар өгөөж тэдэнд байгаа юм?
Дорж 1 сар, 2 долоо хоног
Татваргүй бүсэд туршлага судлаад ирлээ гэнэ, хэхэ
уншигч 1 сар, 2 долоо хоног
уг нь ингэж л эд нар ажиллах үүрэгтэй, үүнийхээ төлөө тангараг өргөсөн, улс цалин олгодог, гэхдээ эдгээр хүмүүс хувь хүнийхээ ухамсарын төвшинд татгалзах эрх нь бүрэн байсан
Даваа 1 сар, 2 долоо хоног
Ажлаа муу хийснээс нуугдмал орлого байсан байна Харин арга хэмжээ авах байтал шагнадаг
Зочин 1 сар, 2 долоо хоног
Худалдааны төвүүд чинь НӨАТ өгөхгүй байна шүү. Барсын гурил будаа зардаг хэсэг бол карт уншихгүй бэлэн мөнгө гээд гэдийчихнэ. Дандаа татвараас бултаж байна шүү.