Сэлэнгэ аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Сэлэнгэ аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хонио эргүүлэхээр морьтой гарсан 56 настай, эрэгтэй иргэн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн билээ.
 
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, сумын мэргэжлийн анги, ар гэрийнхэн хамтран нийт 31 хүн, долоон автомашин, 14 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 161 км талбайд эрлийн ажиллагаа явуулжээ. Эрэн хайх ажиллагааны үр дүнд тухайн иргэнийг 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12:27 цагт олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
 
Болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед гурван үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган, ашиглахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.