🔴  Т.Даваадалай: СТӨ буулгаж нураагаад газар дээр нь 50 давхар барилга барих тухай асуудал огт байхгүй

AI хөрвүүлсэн

Цахим орчинд Соёлын төв өргөөг буулгаж, 50 давхар барилга барих гэж байна гэх мэдээлэл гарч эхэлсэн. Хотын дарга Х.Нямбаатар  СТӨ-ний барилгыг хүчитгэж, сайжруулах шаардлага байгаа эсэхийг судалж танилцуул гэсэн үүрэг, чиглэл өгсөн гэж мэдэгдээд байгаа юм. Тэгвэл НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай СТӨ-нд ажиллаж, нөхцөл байдалтай танилцав. 

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-Соёлын төв ордныг буулгаж 50 давхар байшин барих гэж байна гэх мэдээлэл гарч эхэлсэн. 2025 оны 12 сарын 30-ны өдөр Засаг даргын шуурхай дээр Нийслэлийн Соёлын төв ордны өнөөгийн нөхцөл байдлыг судалж, хүчдэх засвар хийх талаар үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр газар дээр нь ирж ажиллаж байна. Зөвлөлтийн тусламжтайгаар 1988 онд барьж, ашиглалтад хүлээлгэж өгснөөс хойш өнөөг хүртэл нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй "Соёлын төв өргөө"-ний насжилтыг тогтоож, мэргэжлийн байгууллагад нь хандаж шинэчилж засварлах үүрэг өгсөн. Түүнээс буулгаж нураагаад газар дээр нь 50 давхар барилга барих тухай асуудал огт байхгүй.

СТӨ-ний дарга Л.Ариунтуяа: 

-СТӨ 1988 онд бол анх ашиглалтад орсон. Нийтдээ  15 мянга гаруй метр квадрат бүхий ийм одоо 4 объект бүхий том байгууламж. Мэргэжлийн байгууллага буюу дулаан, цахилгаан, за усны барилга байгууламжийн эрсдэлийн үнэлгээнүүдийг байгууллагуудаар хийлгэсэн. Ингэхэд А суурийн блокоор ус орж ирж байна. Мөн дулааны өндөр алдагдалтай байна. Эрчим хүчний тоноглол хуучирч муудсан.  Их засвар хийх шаардлагатай гэсэн ийм мэргэжлийн дүгнэлтүүд гарсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.