Хорт хавдаргүй иргэний ходоодыг тайрсан хэргийг мөрдөн байцаах албанд шилжүүлжээ

Хорт хавдаргүй иргэний ходоодыг тайрсан хэргийг мөрдөн байцаах албанд шилжүүлжээ

Нэр бүхий иргэнийг ходоодны хорт хавдартай гэж оношлон ходоодыг нь бүтэн авчээ. Улмаар авсан дээжид эдийн шинжилгээ хийхэд хорт хавдаргүй болох нь тогтоогдсон байна.

Уг асуудлаар иргэн гомдол гаргаад буй бөгөөд түүний өмгөөлөгч Р.Булгамаа энэ талаар өөрийн цахим хуудастаа "Уг асуудал мөрдөн байцаах албанд шилжлээ. Энэ хүүхдийн хууль ёсны эрхийн төлөө эцсээ хүртэл явж, эмнэлэгүүдийн нэрийг удахгүй олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэх болно" гэжээ. 

Тодруулбал, иргэн тус асуудлаар Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасныг хүлээн авч Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн Эрүүл мэндийн яамны 19 дугаартай гомдол мэдээллийг харьяаллын дагуу  Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлжээ. 

e9bfbb52844c4fe5a376ad49fd64142b

 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэн 1 сар, 3 долоо хоног
Юу болоод байнаа. Сүүлийн үед өвдсөн бүхэн л Х. хавдартай. Хими, апрец гээд л… Тэгээд одоо бүр туршилтаа эрүүл хүүхэд дээр хийгээ юү???
зочин 1 сар, 2 долоо хоног
Өвөл би рехмамед гээд хувийн эмнэлгийн эмчид өвдөг өвдөөд өвдөгөө мэс засалд үзүүл гээд, үзүүлсэн чинь шууд шинжигээ хийлгэ гэхээр нь бүх шинжилгээ хийлгэлээ бүр ДОХ гэх мэт 600,000₮ нийт эмчийн үзлэг болсон. Гэвч хагалгааны заалтаар шинжилгээ хийлгэсэн ийм их олон шинжилгээ хийлгэх ямарч шаардлагаггүй юм билээ. зүгээр л Өвдөгний үеийн MRI 320.000₮ Брилянт эмнэлэгт хийлгээд эмчид нь үзүүлэхэд болох юмбайсан юм билээ. Одоогийн энэ эмч нар шинжилгээ хийлгэх гээд баахан шинжилгээний нэр бичээд уншаад л оношолдог өөр үзлэгийн чадваргүй болсон байналээдээ.