Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ

Хамт архи уусан хоёр эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 7-ны орой Цагдаагийн байгууллагад нэгнээ хутгалсан гэх дуудлага мэдээлэл иржээ. Тус дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шалгахад 25-30 насны эмэгтэйчүүд хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнээ хутгаар 3-4 удаа хатгаж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдэгджээ. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.