АҮЭБЯ: 803 вагон шатахуун байна. Улсын хэмжээнд нөөц хэвийн түвшинд хадгалагдаж байна
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар АҮЭБЯ-аас өнөөдөр /2026.01.08/ мэдээлэл хийв.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин:
-Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалжээ. Тодруулбал,136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна.
Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм. Он гарснаас хойш өнөөдрийг /2026.01.01-08/ хүртэлх хугацаанд нийт 75604 тонн шатахуун импортолжээ.
Улаанбаатар төмөр зам дээр 803 вагон шатахуун байна, улсын хэмжээнд нөөц хэвийн түвшинд хадгалагдаж байна. Нийлүүлэлт хэвийн байвал I, II сард шатахууны хомстолд орохгүй. Өнөөдрийн байдлаар бензиний ердийн хэрэглээний 15 хоног, дизель түлшний 20 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд бүх аймагт шатахуун хүргэгдсэн. Харин ганц, хоёр суманд үүсээд байгаа хүндрэлүүдийг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллаж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.