Б.Жавхлан: Дубай руу зугаалсан татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцно

Б.Жавхлан: Дубай руу зугаалсан татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцно

Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар Сангийн яам болон Татварын Ерөнхий Газрын даргын зөвшөөрөлгүйгээр ажлаа хаян Дубай руу зугаалахаар явжээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сангийн яам, Татварын ерөнхий газрын дарга нь ч мэдээгүй, чөлөө, зөвшөөрөл өгөөгүй байхад Нийслэлийн татварын хэлтсийн дарга болон дүүргийн хэлтсийн дарга нар Дубай руу аялахаар явсан байна. Ингэж зугаалж,ажлаа тасалсан нөхдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авагдана. Оны сүүлээр маш их ачаалалтай үеэр татварын хэлтсийн дарга нар нь өөрсдөө ингэж зугаалж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Мөн төрийн албан хаагчийн хувьд байж боломгүй зүйл гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 22 цагийн өмнө
Ийм этгээдүүдийг гаргасан зардал нь хаанаас гарсаныг нь гүйцэт шалгаад ажилаас нь чөлөөлөх хэрэгтэй ингэж байж ажилдаа хариуцалгатай хандадаг болно