Автобусанд амаржсан эх хүүхдэд 18 нас хүртлээ орон нутгийн хүссэн чиглэлд үнэгүй зорчих эрх бэлэглэжээ

Автобусанд амаржсан эх хүүхдэд 18 нас хүртлээ орон нутгийн хүссэн чиглэлд үнэгүй зорчих эрх бэлэглэжээ

Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд 2026.01.07-ны шөнийн 01.11 цагт 29 настай эх амаржиж, 3.200 гр охинтой болсон юм. Эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэж, эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл "Автотээврийн Үндэсний Төв" ТӨҮГ-аас автобусанд амаржсан эх хүүхдийг 18 нас хүртлээ орон нутгийн хүссэн чиглэлд үнэгүй зорчих эрх бэлэглэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.