Хүчирхэг Канадын багийг гурав дахь жилдээ Чех залуус "нураалаа"

Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд АНУ-ын Миннеаполис хотын "Grand Casino Arena"-д тун сонирхолтой, дуулиантай болж өндөрлөлөө.

f97cf487d8ee444f82238a564ab08e80

Хагас шигшээ тоглолтын үр дүн

Швед 4:3 Финланд /чөлөөт цохилт/

Чех 6:4 Канад 

Чех "Канад залуучуудын эрлэг" болсоор

Чехийн шигшээ баг Канадын хүчирхэг багийг 6:4-өөр хожиж, аваргын төлөө шалгарсан нь энэ өдрийн онцлох тоглолт байлаа. Чехүүд сүүлийн гурван ДАШТ дараалан Канадын багийг медалийн төлөөх чухал тоглолтуудад хожиж (2024, 2025 оны шөвгийн найм, 2026 оны хагас шигшээ) Канадын хувьд "эрлэг нь" болоод байна.

Скандинавын дерби

Швед болон Финландын тоглолт үндсэн цагт 3:3-аар тэнцэж, нэмэлт цагт гоол оролгүй явсаар чөлөөт цохилтоор шийдэгдсэн. Тус тоглолтын баатар нь Антон Фронделл байлаа. Тэрээр 8 дахь цохилтыг амжилттай гүйцэтгэснээр Шведийг финалд хүргэсэн юм. Фронделл тоглолтын дараа: "Би юу болсныг ч санахгүй байна, зүгээр л маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Алтан медалийн төлөөх "тулаанд" Швед болон Чехийн багууд тунан үлдсэн нь хэн хэнийх нь хувьд олон жилийн дараах хүлээлт өндөр аваргын цом байх нь дамжиггүй. Чехийн залуучуудын хувьд 2001 оноос хойш, Шведүүд 2012 оноос хойш аваргын алтан медалийг хүлээж байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.