СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.01.04/ 23.00 цагийн орчимд бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад, 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдсаны улмаас 30 настай М болон дөрвөн настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Харин гэмтсэн гурван настай хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байна.
Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж, иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.