Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгджээ

Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгджээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас (UN Tourism) сар бүр гаргадаг олон улсын жишиг болох “World Tourism Barometer” тайлангийн 2025 оны 11 дүгээр сарын үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд албан ёсоор багтжээ.
 
Тайланд дурдсанаар, 2025 оны эхний есөн сард Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 16 хувийн өсөлттэй байгаа нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
 
Мөн цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь манай улсын аялал жуулчлалын салбар дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орны нэг болохыг илэрхийлж байна.
Энэ нь бүс нутгийн дунджаас давсан үзүүлэлт бөгөөд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг сурталчлах, визний шаардлагыг хөнгөлөх, нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буйн үр дүн юм.
8533c9ebd5af4e0babbf41d3b0a57d01

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.