Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулав

Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулав
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнагдсаныг өнөөдөр гардуулав.
 
Тодруулбал, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа С.Амгалан, “Цэргийн гавьяаны одон”-оор 121 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Ариунбилэг, Үндэсний аврах бригадын ахмад ажилтан Б.Тэлмэн нарыг шагнасан бол, “Цэргийн хүндэт медаль”-аар 9, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 2, “Шударга журам медаль”-аар 3 буюу нийт 17 алба хаагч шагнагдсан юм.
 
Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 13 алба хаагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр 13 алба хаагчийг тус тус шагнав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.