🔴Т.Аубакир: Тэтгэвэр нэмэх асуудлыг энэ сарын 31-ний дотор шийднэ

AI хөрвүүлсэн

Тэтгэвэр нэмэх асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир: 

-Тэтгэврийн асуудлыг 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар шийдвэрлэж, хэрэгжилт 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлнэ.

Цалингийн асуудлаар Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өглөө. Улсын төсвийг батлахад багш, эмч нарын цалинг тодорхой хувиар нэмсэн. Үүний цаана бусад салбарын асуудал бий. Тэгвэл төсвийн байгууллагуудад хэмнэлт хийж, замбараагүй зардлаа бууруулан, цомхотголоо зөв хийж, чиг үүргийн давхцалыг арилган, бүтээмж дээр үндэслэн цалин тогтоох чиглэл өгсөн. Үүнийг мөн 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар оруулж ирнэ. 

Баян-Өлгий болон Сүхбаатар аймагт нийт 940 нэр, нэршил УИХ-аар батлагдаагүй, шинэ нэр өгсөн байсан. Сүхбаатар аймагт 14 орчим уулын нэр өөрчлөгдөж, 47 орчим газар усны нэр монгол хэл бичгийн алдаатай тэмдэглэгдээд явж байгаа юм байна. Мөн Баян-Өлгийд зарим уул усны нэр цагийн аясаар өөрчлөгдсөн. Олон үндэстэн амьдарч байгаа учир анх оноосон нэрс дуудлагаар өөрчлөгдөөд явж байгааг журамд оруулсан. Ер нь Монгол Улсын хэмжээнд газар, ус, уулын нэрс байнга өөрчлөгдөж байгааг цэгцэлж байгаа юм.

Дэд сайдуудын асуудал яригдаагүй. Дэд сайдууд хэвээрээ, хуулийн дагуу ажиллана гэлээ. 

Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн наранчимэг 2 сар, 1 долоо хоног
Төлсөн шимтгэлээр тэтгэврийн нэмэгдлээ авмаар байна үхтлээ идэх гэж ндш төлсөн шүү 40жил 5сар
ИРГЭН 2 сар, 1 долоо хоног
хэлээд яахав. 43 жил өндөр цалингаас НДШ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛЛӨӨ. Одоо эрүүл мэндийн даатгал ч гэж юу ч байхгүй. бүх юм өөрийн зардлаар. ХАНИАДНЫ ЭМ Л ГЭХЭД НЭГ ШИРХЭГ НЬ 3 МЯНГА. САХАРЫН ЭМ Нь ДААТГАЛТАЙ ЭМ НЬ ДУУССАН ГЭЭД ТЭРЭНД САНАА ЗОВЖ БАЙГАА НЭГ ХҮН АЛГА. ЭМЧ НАР НЬ БИЧЭЭД Л ӨГӨХ ЮМ ӨДРИЙН ЦАГААР ДЭНЛҮҮ БАРИАД ЯВААД Ч ОЛДОХГҮЙ . ДУССАН ДУУССАН ГЭЭД БҮТЭН ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА. МӨНГӨӨРӨӨ АВАХАД ГЭХЭД МЕТФОРМИН НЭГ САРЫНХ 48 000, ӨДӨРТ ГУРАВ УДАА 500 -аар УУХАДИХ ТУНГААР УУДАГ ХҮМҮҮСТ 100 МЯНГА Л БОЛЖ БАЙНА.
6 2 сар, 1 долоо хоног
Төрийн албанд тасралтгүй 33,5 жил тэтгэвэрт гараад үргэлжлүүлээд 5 жил нийт 38,5 жилдээ тохирсон тэтгэвэрээ бодуулъяа
Иргэн 2 сар, 1 долоо хоног
Төлсөн татвар ажилласан жилээр нь импляцтай уялдуулж тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй бага тэтгэвэр авдгийг ихээр, их тэтгэвэр авдагийг багаар нэмнэ гэж үндсэн хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж болохгүй ЗГ судалгаа тооцоо хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой
АРД 2 сар, 1 долоо хоног
БАГА ТЭТГЭВЭР АВАГСАДЫН ТЭТГЭВРИЙГ Л НЭМНЭ ГЭЭД БАЙХ ЮМ. НДШ ХЭДЭН ЖИЛ ХЭДЭН ТӨГРӨГ ТӨЛСНӨӨР НЬ БОДДОГ ЗАРЧИМ ХААЧВАА. ЦАГТАА ХАМАГ ЦАЛИНГАА НДШ ӨГЛӨӨ. ОДОО БАРАГ ӨГӨӨГҮЙ ХҮМҮҮС АДИЛ ТЭТГЭВЭР АВАХ ГЭЖ БАЙНА.