Залруулга
"Ньюс инфо" компанийн livetv.mn сайтад 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдөр нийтлэгдсэн "УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төслийн зөвхөн урьдчилгаа төлбөрт 1 тэрбум 740 сая төгрөг, нийт 52 орчим тэрбум төгрөгийг үр ашггүй зарцуулжээ" гэх мэдээллийг Хэвлэл мэдээллийн зөвлөл хянаад, "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ын 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн байна.
Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийн талаарх хэвлэлийн мэдээг мэдээлж, ёс зүйн зарчмын зөрчлийг залруулахыг Ёс зүйн хорооноос зөвлөмж болгожээ.
Иймд УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын дээрх мэдээг залруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.