Өнгөрөгч долоо хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн найман дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж, 52 иргэнийг утаажилтын бүсээс гарган тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 69 нь объектын гал түймэр, газар хөдлөлт нэг, шүлхий өвчин хоёр дуудлага бүртгэгдсэн ба 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37, аврах ажиллагааны гурван дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хоёр иргэний амь нас, 2.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
- Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
- Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх
- Лаа, халаагч төхөөрөмж, ил галаас зайтай байрлуулахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.