Төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ

Төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаантолгой багт иргэн Д.Б /53 настай, эрэгтэй/ нь 12.15-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 17:44 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу ттус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Б /53 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.17-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан, биеийн байдал хэвийн байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.