Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгджээ

Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгджээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын шинэ байр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийжээ.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилга нь орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 400 гаруй м2 талбайтайн дээр том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины хэсэгтэй гэдгээрээ онцлог юм.
 
Цагааннуур сум нь байгалийн онцлог, географийн байрлалын хувьд гамшгийн эрсдэлийн өндөр бүсэд оршдог, ой, хээрийн түймэр, зуд, усны осол зэрэг гамшигт үзэгдэл өндөр, байгалийн эрсдэлтэй бүс юм.
Эрэн хайх, аврах салбар байгуулагдсанаар тус сумын болон хөрш зэргэлдээ Түшиг, Зүүнбүрэн сумдын 10 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг богино хугацаанд, шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна. Мөн алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.