Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд-Хайр-Ирээдүй хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь Хүний хөгжил гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцлов. Мөн хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын төлөөллөөс хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсжээ.
Зургийн цомог
×
1 / 6
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.