Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар 11 сарын байдлаар 4974 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4110 нь гал түймэр, 650 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 113 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 38 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 63 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.

f091fb239fee481c933fd426dc5eb26c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.