Таван иргэний амь насыг авран хамгаалж, найман иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалж, найман иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.