“ЭДТ” ХХК-ийн таван ажилчин төрийн дээд одон медалиар шагнуулсныг сайд Э.Бат-Амгалан гардуулан өгөв
Улс эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, бусдыгаа манлайлсан нэр бүхий эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан оролцлоо.
- Алтан гадас одонгоор “ЭДТ” ХХК-ийн менежер, Албаны дарга Цэрэндагвын Болд
- Алтан гадас одонгоор “ЭДТ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Жаргалсайханы Эрдэнэчимэг
- Алтан гадас одонгоор “ЭДТ” ХХК-ийн жолооч Багамбайн Пүрэвдаваа
- Хөдөлмөрийн хүндэт медалиар “ЭДТ” ХХК-ийн нярав Оюунгэрэлийн Анхбаяр
- Хөдөлмөрийн хүндэт медалиар “ЭДТ” ХХК-ийн жолооч Пунцагийн Галсан нар энгэрээ мялаалаа.
“ЭДТ” ХХК барилгын салбарт 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Зургийн цомог
×
1 / 4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.