🔴 Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 60 орчим хувь буюу 97 мянган ам.метр явган хүний замыг шинэчилж, 32 мянган ам.метр замыг хийх шаардлагагүй гэж дүгнэн төлөвлөгөөнөөс хассан.

Үлдсэн 80 мянган ам.метр замыг дулааны улиралд буюу ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.

693407cce337fe7967a30ac5

Тэрбээр “Сүхбаатарын талбайн баруун талын явган хүний замын шинэчлэл, халтиргааны нөхцөл байдал, 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг болон холбогдох албаныхантай ажиллалаа. 2025 онд нийслэлийн төв магистрал буюу Энхтайваны өргөн чөлөө, Олимпын өргөн чөлөө, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Сүхбаатарын талбай орчим зэрэг байршилд явган замын чулуун хавтанг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

1a16f2b9e1ba4b3fb9f489801d9beea7

Тодруулбал, эдгээр байршилд нийт 14 компани ажил гүйцэтгэгчээр шалгарч, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Үүнээс Их, Бага тойруу болон Сүхбаатарын талбай орчмын хэсгийг хариуцаж хийсэн “Цагаан толгой нуур” ХХК сайн ажиллаж, 100 хувь хүлээлгэн өгсөн. Мөн зарим байршилд кабель, дулааны шугам сүлжээ, үерийн байгууламж өргөтгөх асуудлаар явган зам шинэчлэлтийн ажилтай давхацсан учраас гүйцэтгэлийг ирэх онд дуусгахаар хойшлуулсан ба муу гүйцэтгэлтэй компаниудын гэрээг цуцалсан.

693407e2e337fe7967a30ac6Тус явган зам шинэчлэлтийн ажлын хамгийн чухал нь байгалийн боржин чулууг 6-12 микрометр хүртэл хэмжээгээр барзайлгах технологи ашигласан. Энэ нь халтиргааг бууруулах ач холбогдолтой. Хуучин явган хүний замын чулуун гадаргуу нь 0-0.12 микрометр барзайлтай байсан. Энэ онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаар явган хүний халтиргаанаас үүдэлтэй гэмтэл, бэртлийн тоо 15 хувиар буурсан байна.

Энэ мэтчилэн шинэ технологи нэвтрүүлж, иргэдийн саадгүй зорчилтыг нэмэгдүүлэх хүрээнд 2026 оны төсөвт явган замын чигжээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтчийн стандартыг сайжруулах зэрэг ажлыг НИТХ-д танилцуулж, хэлэлцэнэ. Мөн цас цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, гар аргаар явган замыг гэмтээхгүй байх талаас шинэчлэлтүүдийг хийж байна” гэлээ.

693407f1e337fe7967a30ac7

 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.