Дэлхийн аваргууд өрсөлдөгчдөө буулган авсаар
Мэргэжлийн снукер биллиардын нэр хүнд, чансаа өндөртэй "UK Championship" тэмцээн тун үзүүштэй өрнөж байна.

Эхний хоёр өдрийн дараах байдлаар шилдэг 16 өрсөлдөх эхний найман тамирчин тодроод байгаагийн тав нь дэлхийн аварга хүртэж байсан эрхмүүд юм. Тодруулбал Жадд Трамп, Марк Уиллиамс, Нейл Робертсон, Жон Хиггинс, Шаун Мөрфи нарын дэлхийн аваргууд шөвгийн 16-д шалгараад байна. Эдгээрээс шөвгийн 16-д өрнөх дэлхийн аваргуудын дуэл болох Жон Хиггинс болон Шаун Мөрфи нарын тоглолт үзэгчдийн анхаарлын төвд ороод байна.
Урьд шөнө явагдсан тоглолтуудаас "UK Championship" тэмцээний хошой аварга Марк Уилиамс болон Дэвид Гилберт нарын тоглолт тун үзүүштэй байлаа. Хоёр тамирчны хувьд карьерынхаа туршид 21 дэх удаагаа учраа таарч байгаа нь энэ бөгөөд 2021 оноос Марк Уиллиамс тав дараалан өрсөлдөгчөө буулган аваад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.