🔴LIVE: П.Сайнзориг: О.Батхүү хуулийн нэр барьсан улс төрч

Хуульч О.Батхүүгийн санаачилсан үл хөдлөх борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлдд 100.000 иргэн гарын үсэг зурсан. Ийнхүү УИХ-аар хэлэлцэх асуудлын нэг болоод байтал ямар нэг шалтгаанаар хойшлуулаад байгаад тэрээр бухимдлаа илэрхийлсэн билээ. Харин энэ тухайд УИХ-ын гишүүн П.Сайнзориг эсрэг байр суурьтай байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Төсвийн байнгын хороон дээр 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явж байгаа. Энэ бол тийм амархан шийдэгдэх асуудал биш. Хуульч О.Батхүүгийн сая ярьсан зүйлийг сонссон. Ингэж улс төржиж болохгүй. Энэ хүнд хуульчийн ёс зүй алга. 

Өргөдлийг анх гаргахдаа буруу гаргасан гэдгээ өөрөө яриад байгаа. Хуулийг шууд хүчингүй болгох агуулгаар өргөдөл гаргачихсан. Орон сууцаас гадна бусад үл хөдлөх хөрөнгүүд яах юм бэ?! Олон орон сууцтай хүмүүсийг яах юм бэ? О.Батхүү 2028 онд нэр дэвших байх. Хуульчийн нэр барьсан улс төрч гэж би харж байгаа. Ташаа мэдээллийг нийгэмд дэвэргэж өгч нийгмийн анхааралд орох гэдэг өвчтэй хүмүүс их байна. 

2 хувийн татварын ард орон нутгийн төсөвт ордог 90 тэрбумын асуудал байгаа. Үүнийг яах вэ гэдэг гарц гаргалаа ярьж байна. 

Иргэд ер нь орон сууцаа нээх их хөдөлгөөд байдаггүй шд. Харин, одоо зарагдахгүй байгаа орон сууцнуудын өмнөөс лобби хийж, тэр өндөр үнийн дүнтэй, тэрбум тэрбумын орон сууцуудыг хямдаар шилжүүлэх ажиллагаа явагдаж байж магадгүй гэж хардахаас өөр аргагүй. Үүнийг жирийн иргэд ойлгоорой. Бид үүнийг жирийн иргэдээ бодож хийнэ гэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.