🔴LIVE: Хуульч О.Батхүү: Үл хөдлөх борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг УИХ руу оруулахгүй байна
Хуульч О.Батхүүгийн санаачилсан үл хөдлөх борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100.000 иргэн гарын үсэг зурсан. Ийнхүү УИХ-аар хэлэлцэх асуудлын нэг болоод байтал ямар нэг шалтгаанаар хойшлуулаад байгаад тэрээр бухимдлаа илэрхийлэв.
Хуульч О.Батхүү:
-Иргэн хүн арай гэж авсан байраа томруулахаар зарах боллоо, эсвэл амьдрал баян шд, хэн нэгэн нь өвчтэй зовлонтой болонгуут орон сууцаа зарах болохоор улс дундаас нь 2 хувийн татвар аваад байдгийг шударга бус байна аа гээд 100 мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэтэл энэ асуудлыг УИХ хэлэлцэж өгөхгүй байна.
Манай улс төрчид засгийн газрыг огцруулах, албан тушаалын томилгоон дээр л идэвхтэй байдаг. Бусад үед ажлын хэсэгтээ ч ирэхгүй байна. Энэ бол цаагуураа эсэргүүцэж байгаа хэрэг гэж ойлгож байна. Байнгын хороогоор хэлэлцэх асуудал гурав дахь удаагаа хойшилж байна. Уг нь өнөөдөр хуралдах ёстой байсан. Гадаадад томилолтоор яваа л гэнэ, хөдөө явсан л гэнэ, зарим нь ажил төрөлдөө ирдэггүй юм шиг байна.
2024 оны сонгуулиар бараг бүх нам "татвар бууруулна" гэж амласан. Гэтэл татвар буурсан нэг ч тохиолдол байхгүй. Тэгээд татвар бууруулъя гэдэг иргэдийн санал гарахаар хуралдаж өгөхгүй, эс үйлдлээрээ эсэргүүцээд байна. Төсөв дээр нээх том дарамт учрахгүй, 50-70 тэрбум төгрөг л байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.